НҮБ-ын шинжээчид Сирийн өнөөгийн байдлыг тайлагнав

НҮБ-ын шинжээчид өнгөрсөн долдугаар сард Сири улсад ажилласан учраас химийн зэвсгийг хэн хэрэглэснийг тогтоох боломжгүй байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Амь үрэгдсэн хүмүүсийн дийлэнх нь химийн бодист хордсоныг нотлох баримт олсон ч гэсэн сөрөг хүчний босогчид болон Башир аль-Ассадыг дэмжигчдийн аль нь хэрэглэснийг тогтооход хүндрэлтэй байна. Шинжээчдийн багийн ахлагч Паулу Пиньеро улс төрийн хүрээнд сөргөлдөгч талууд тохиролцож чадаагүй нь хямралыг улам даамжруулах гол шалтгаан болж байна. Бид сөргөлдөгч талууд олон улсын хууль, хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалгасан болохоос ямар химийн зэвсэг хэрэглэсэн талаар судалгаанд багтаагүй хэмээн ВВС агентлагт Паулу Пиньеро ярилцлага өгчээ.
Башир аль-Ассадын арми хүн амь хөнөөх,эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон байна. Армийн цэргүүд хамгийн багадаа 1500 гаруй иргэнийг тамлан зовоож, ардчилсан нийгэмд байж боломгүй үйлдэл үзүүлсэн аж.
Судалгааны тайланд тавдугаар сарын 15-аас долдугаар сарын 15-ны хооронд цуглуулсан баримтууд багтжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ