
“МИ 8” нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн Онцгой байдлын Аврах тусгай ангийн аврагч, түрүүч П.Цогжаргал өнгөрсөн хавар амиа хорлохыг завдах үедээ харамсалтайгаар хүний аминд хүрсэн хэрэг гарсан юм. Түүний хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэлэлцэн нэг жилийн хорих ял ногдуулжээ.
Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард амиа хорлохыг завдан Сонгинохайрхан дүүргийн VII хороон дахь есөн давхар барилгаас үсрэхдээ ажил хийхээр Улаанбаатар хотод ирээд байсан 49 настай Ч-гийн дээрээс унаж, амийг нь хөнөөсөн юм. Түүний уг үйлдэлд нь түүхэээс Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллажээ.
П.Цогжаргал нь 2007 оны Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ойн түмрийг унтраахаар явсан МИ-8 нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг юм.Тэрээр ослын улмаас баруун гараа тайруулж байсан билээ. Ийнхүү хөдөлмөрийн чадвараа алдсан нь амиа хорлохыг завдсан шалтгаан нь болсон гэдэг.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ