Ослын улмаас хоёр хүн гэмтэв

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Нийгмийн хэв журам сахиулах газрын урд авто зам дээр зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас хоёр хүн гэмтсэн байна. Шөнийн 01:55 цагт энэхүү ослын дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвд иржээ.  Ланд крузер загварын  69-96 УНЗ улсын дугаартай автомашин гэрлийн шон мөргөж 34  настай эрэгтэй Д толгойдоо гэмтэл авсан бол 35 настай эрэгтэй Б-ын хөл хавчуулагдсан байжээ. Ослын газарт Шуурхай бүлэг 105  ажиллаж   гэмтсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Яаралтай түргэн тусламжийн төв 103-д шилжүүлсэн байна. Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ