1902 оны зураг
Америкт ажиллаж амьдарч байгаа монгол хэл судлаач, багш М.Саруул-Эрдэнэ ховор зураг олжээ. Тэрбээр 1902 оны Монголын угсаатны зүйн холбогдолтой нэгэн зургийг нүүр номдоо оруулсан байна. Зургийг Английн хатан хааны газарзүйн нийгэмлэгийнхэн авсан аж. Хувцасны нарийн ширийнийг гаргахын тулд урагш, хойш нь харуулж суулгасан бололтой. Харин сэтгүүлийн Хятад, Монгол гэсэн хэсгийг нь ураад авчихсан болохоор сэтгүүлийн нэрийг нь мэдэх боломжгүй байж. Худалдсан хүн зургийг 1902 оных гэж баталсан байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ