Үхрийн ястай мах 200 төгрөгөөр буурчээ

img

Нийслэлийн захуудад махны үнэ энэ сарын 11-ний байдлаар буурсан үзүүлэлт ажиглагджээ. Үндэсний статистикийн хорооны гаргасан судлагаанаас харахад өмнөх долоо хоногоосоо “Хүчит шонхор”, “Барс”, “Таван Эрдэнэ” захуудад үхрийн ястай мах кг тутамдаа 2 орчим хувиар буюу 200 төгрөгөөр буурч, 7600-8800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин үхрийн цул махны тухайд үнэд нь өөрчлөлт ороогүй бөгөөд  лхагва гарагийн байдлаар хүнсний захуудад кг нь 9000-11500 төгрөгийн үнэтэй байгаа аж.

Хонины ястай мах “Хүчит шонхор”, “Барс”, “Таван Эрдэнэ”, “Хархорин” захад дунджаар 1-6 орчим хувиар буюу 100-500 төгрөгөөр бууран, кг нь 6800-7800 төгрөгөөр борлуулагдаж байна. Тэгвэл хонины цул мах зөвхөн “Хүчит шонхор” зах дээр кг тутамдаа 1.4 хувиар буурч, 7200 төгрөгийн үнэтэй болжээ. Адуу болон ямааны махны үнийн хувьд Улаанбаатар хотын хүнсний гол нэрийн захуудад өмнөх долоо хоногоосоо өөрчлөлт ороогүй байна.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen:
teneg humuus huurj bgaa um shig sonin medeelel oruulahaa boliosoo, harin ch buur uur hurgem um. mahnii une buulgaj chadahgui baij bolno, ydaj hooson medeelelee bolvol sainsan.
2013-09-13
арай ч дээ:
үхрийн мах 200 төгрөгөөр буурлаа гэнээ. одоо буугаад ч хуучин байсан хэвэндээ орохгүй шүү дээ. Тэнэг хүмүүс хуурч байгаа юм шиг ийм мэдээлэл хийхгүй байсан нь дээр шүү дээ, арай ч дээ. ямар 2000 төгрөгөөр буурсан биш дээ.
2013-09-13
BUURAH GENE U:
BITGII ERGUUT 200 TUGRUGUUR BUURNA GEJ YU BDIIN. ENE BOL ZUGER L MAHNII HUDALDAGCHIIN 4-S DEESH KG MAH AHAVAD L BUULGADAG UNE SHU DE, SETGUULCH NERTEI ERGUU DAGZ AA
2013-09-13
Bayart medee:
Ene bol manai ZG sain ajillaj baigaagiin batalgaa!!! Uunii urid baisan neg ZG ene uniig 2800 tg-t barij baisan um.
2013-09-13