Энэтхэгт хүчирхийллийг эсэргүүцэж байна
Энэтхэгт хүчингийн хэрэг байнга гардаг гэхэд хилсдэхгүй. Өчигдөр л гэхэд хичээлээ тараад явж байсан дунд сургуулийн сурагчид болох Мукеш Сэнгхи, Винэя Шарма, Акшау Такур болон Раван Гупта нарыг хүчирхийлсэн хэрэг гарлаа хэмээн Шинэ Дели дэх цагдаагийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Шинэ Дели хотод “Хүчирхийллийг таслан зогсоох”-ын төлөө хөдөлгөөн өрнөж эхэлсэн байна. Цагдаагийн нийт бүрэлдэхүүн хамаг хүчээрээ ажиллаж байгаа ч хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй байна. 2013 оны байдлаар Шинэ Делид 180 гаруй удаагийн хүчингийн хэрэг бүртгэгдсэн ч өдий хүртэл уг хэргүүд илрэхгүй байгаа нь хэрэгтнүүдийг өөгшүүлсээр байгаа хэмээн Хүчирхийллийн эсрэг албаны төлөөлөгч Ихар Имар хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ. Өнгөрсөн сараас эхлэн Энэтхэгийн томоохон хотуудад олныг хамарсан арга хэмжээ, тоглолт зохион байгуулахыг хориглосон ч гэсэн “Хүчирхийллийн эсрэг нэгдсэн хүмүүсийг тараах”-ыг Засгийн газраас нь хориглосон хэмээн ВВС агентлаг онцолжээ.
Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ