Хөрш орнуудтай хийх худалдаа буурчээ

img

Гадаад худалдаа 6,960 ам.доллар болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар буюу 571 сая ам.доллароор буурсан үзүүлэлт юм. Үүнд экспорт 168 сая ам.доллар, импорт 403 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ.

Харин хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл нийт бараа эргэлтийн 51 хувь буюу 3,522 сая ам долларын худалдааг БНХАУ-тай хийсэн бол 15 хувь буюу 1,032 сая ам долларын худалдааг  ОХУ-тай тус тус хийсэн байна.  БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувиар, ОХУ-тай 21 хувиар мөн буурчээ.

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ