Гурван гартай Деннис Родман
АНУ-ын сагсан бөмбөгийн алдарт тамирчин Деннис Родман Хойд Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ багийг дасгалжуулах саналыг Ким Чен Ун тавьснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн баасан гарагт Деннис Родман Хойд Солонгосын хүүхдүүдийн сагсан бөмбөгийн заал танхимтай танилцаж, тус улсын сагсан бөмбөгчидтэй нөхөрсөг тоглолт зохион байгуулсаны дараа залуу удирдагч Ким Чен Ун-тай хамт оройн хоол хамт идэж буй гэрэл зургийг Хойд Солонгосын хэвлэлийн KCNA агентлаг дэлгэн тавьсан байна.
Харин энэхүү гэрэл зураг олон нийтийн сүлжээнд нэлээдгүй шуугианыг тариад байгаа юм. Зургийг сайн ажиглавал ширээний ард сууж буй сагсан бөмбөгчин Деннис Родман гурван гартай мэт харагдах аж. Энэхүү зураг алдаатай эсэх тал дээр ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Зургийг харсан хүмүүс АНУ-аас хийсэн явуулга байж магадгүй гэж дүгнэцгээж байна.
Олон улсын зүгээс тус улсын шигшээ багийг дасгалжуулж байгаа нь АНУ-Хойд Солонгосын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн тайлбарласан байна.
Деннис Родман би хилийн дээс алхах эсэхээ Барак Обама болон Хиллари Клинтоноос зөвшөөрөл авах учиргүй гэж тайлбарлажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ