Хятадын мисс “Дэлхийн мисс”-ийн титэм хүртэх магадлал өндөр байна
Гоо сайхны олимп гэгдэх “Дэлхийн мисс-2013” энэ жил Индонез улсын Бали аралд энэ сарын 28-нд болох юм. Тус наадамд 113 орны гоо бүсгүй өрсөлдөж байгаа билээ. Харин цахим ертөнцөөр Хятад улсыг төлөөлөн оролцож буй Бей Бей Юу 64 дэх удаагийн дэлхийн миссээр тодрох магадлалтай орнуудыг тэргүүлсэн байна. Түүний өндөр 177 см, биеийн харьцаа 86:64:90 гэнэ. Тэрбээр Хятадын Урлагийн их сургуулийн төгсөх ангийн оюутан ажээ.
Хоёр, гуравдугаар байранд Энэтхэг улсын мисс Манаса Могги, Филиппин улсын мисс Мияа Датул нарын нэр багтжээ. Энэ удаагийн наадамд Азийн төлөөллүүд нэлээд сайн оролцож байгаа. Титмийн төлөө өрсөлдөх гоо бүсгүйчүүдийн дийлэнх нь Ази тивийхэн гэнэ.
2008 онд хятадын мисс Зан Зилин дэлхийн мисс болж байсан бол, өнгөрсөн жил Өвөрмонголын Ордос хотноо болсон дэлхийн миссээр хятадын мисс Ю Вэнь Шиа тэргүүн байрыг эзэлж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ