Чанаргүй дүрэмт хувцсыг буцааж болно

img

Иргэдийн санал хүсэлт хүлээн авах Засгийн газрын “11 11 төв”-д энэ сарын 5-13-ны хооронд нийт 1130 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Иргэд валютын ханш, боловсрол, эрүүл мэнд, нийслэл хоттой холбоотой асуудлаар зонхилон ханджээ.  Говь-Алтай аймгийн Алтай сумаас  “11 11 төв”-д хандаж, сүүлийн хоёр сар цахилгаангүй байгаа талаар мэдээллээ. Тус сумын нарны цахилгаан станцаас тэжээгддэг гурван инверторын  хоёр нь шатсан.  Удахгүй засч,  хэвийн ажллуулна гэсэн хариултыг Эрчим хүчний яамнаас өгч байна. Сурагчдын дүрэмт хувцасны чанар муу, үнэ өндөр байна гэсэн эцэг эхчүүдийн шүүмжлэл цөөнгүй байна.  Бүх оёдлын үйлдвэр, цехэд хяналт тавьж ажиллаж байгаа. Чанаргүй муу оёгдсон хувцсыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  мэргэжилтэн Н.Нарангэрэлтэй холбогдон солиулах боломжтой юм байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zugeer l bugd abax xereggui
2013-09-14
Зочин:
Нарангэрэл хаалт болсийн биз дээ.
2013-09-14
emegtei:
Ene form gej estoi novshiin yum bn aa.Tegeed butsaaj avah yum biz dee.Narangerel mergejiltnii utas 9811-6750,8800-6050,9925-6750
2013-09-13
Австрали Улсад аялан,ажиллаж сурцгаая:
Австрали Седней хотод англи хэлний мэдлэгээ сайжруулж сурангаа аялах гайхамшигт хөтөлбөр Монголын оюутнууддаа,зориулсан тусгай урамшуулалаар намрын эхний бүртгэлээ эхэллээ. AICE (Австралын Олон улсын англи хэлний коллеж ).88999958
2013-09-13