Америкийн дипломат корпусын дэргэд дэлбэрэлт болов

img

Афганистаны Герат хот дахь АНУ-ын Консулын газрын  дэргэд дэлбэрэлт болж гурван хүн амиа алдаж,  20 гаруй хүн шархадсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.  Хотын цагдаагийн газраас мэдээлснээр дипломат корпусын газраас 60 орчим метрийн зайд байсан машинд амиа золиослогч бөмбөг дэлбэлж дээрх хэргийг үйлдсэн байна.  Нас барсан гурав дахь хүн нь амиа золиослогч байжээ.

Шархадсан хүмүүсийн дунд хэд хэдэн цагдаа байгаа гэнэ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1111:
Америкийн дипломат корпус Гератад байдаг болсон гэж үү? Жаахан юм уншиж, сонсож байж юм бич. Мэдэхгүй юмаа битгий шүүрч аваад амьтны доог болоод бай, бичээч гуай. Тэгээд бас "Од" нэртэй шүү. Ичмээр юм.
2013-09-14