Путинийг биширч байна гэжээ
Америкийн тэрбумтан Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиний Америкийн ард түмэнд хандан гаргасан уриалгыг биширч байна гэжээ. Уриалгыг “Нью-Йорк таймс” сонинд нийтэлсэн юм.
Д.Трамп “Путин манай ерөнхийлөгчид лекц уншиж байна. Манай орон хэзээ ч ийм сул байгаагүй” хэмээн жиргэжээ. Тэрбээр Орос, Хятад, Иран биднийг шоолж байна. Бид манай үндэсний аюулгүй байдалд аюултай, хүчгүй удирдагчтэй болж. Аюултай цаг үе” хэмээн бичсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Нью-Йорк таймс” сонинд Сирийн тухай бодлогоо тайлбарлаж Америкийн ард түмэнд хандан уриалга гаргасныг тус сонин нийтэлж дэлхий даяар энэ талаар хэлэлцэж байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ