Дайтацгаах уу хэдүүлээ
Нэг л их бие биеэ муулдаг болж. Хэдүүлхнээ мөртлөө шүү. Орос шиг Хятад шиг бол бас яая гэхсэн. Яасан юм. Нэг нь алдаа л биз. Нөгөө нь засах гэж хичээгээ л биз. Тэгтлээ сүйрчихсэн дүр зураг алга л байна ш дээ. Нэг нь сануулж нөгөө нь ухаардаг л хорвоо биз дээ. Ер нь жаахан хударгатай байвал яасан юм бэ. Хөөрхий тэр хотын мээр орон сууцжуулья гэсэн нөгөө хэд нь мөнгө чинь таалагдахгүй байна гээд гэдийчихсэн.
.
Энэ өвөл хэцүүхэн өвөлжинө гэсэн прогнозтой л сууцгааж байна. Асуудалгүй ш дээ. Урагшаа гаргаж байгаа нүүрсээ манууст өгчих өгчих. Түүхийгээр нь биш гэхэд боловсруулаад л хямдхан өгчих. Нэг портер нүүрс 300 мянга хүрчихээд байгаа өнөөгийн нөхцөлд АЛТ болдгийн байгаа биз дээ.
.
Үндэсний эвлэрэл гэж зүгээр хэлээгүй шүү өмнөх нийтлэлүүд дээ. Зүгээр л амьдарч болох хэмжээний төсөв хөрөнгөтэй хэрнээ зүгээргүй байлдах гээд байгаа нь хэний буруу болж байна аа. Зүгээр л талцал. Тэр дундаас ашиг хонжоо олох гэж горилогсод. Нүүрсний асар их нөөцтэй гээд л байдаг. Ашиглаад байгаа нь хаа байгаа юм бэ. Гаргаж чаддаггүй юм бол хэдэн станц бариад ядаж Ильичийн гэрлээ тасраахгүй байх ухаан энэ хэдэн толгойд төрөхгүй байгаа юм бол уу.
.
Дандаа л мөнгө. Ярьдаг хэлэлцдэг нь л мөнгө. Зүгээр зүтгэхэд болохгүй зүйл энэ Монголд алга. Хаа байсан хэдхэн юань, рублийн цалинтай нөхдүүд Монголд ирээд жаргаж байна цаана чинь. Баялаг байгаад ашиглаж чадахгүй ашиглуулж байгаа мануусын буруу биш гэж үү. Тэгээд бурууг өөрөөсөө биш дандаа бусдаас хайна. Хэдхэн ногооны төсөвтэй байсан улс өнөөдөр хэдэн триллоны хөрөнгөтэй, бас бусдыг гайхуулах хэмжээний баялагтай болсны зөв нь үйлдвэрлэгч татвар төлөгчдийн хөрөнгө шүү. Тэрнийг та нар зөв зохистой зарцуул гэж үе үеийн сонгуулиар цагаан захтнуудыг сонгодог болохоос биш хэрэлдээд уралдаад нийт баялагийг минь хумс хумсаар халааслаад бай гэж сонгоогүй юм.
.
Яахав дургүй гэдэн хоёр чинь зэрэг зэрэг хөдлөөд байвал талцаад л байлдчихий. Цус гаргаагүй хувьсгалаа баллуурдаад өгье. Үр дүнд нь би миний хүүхэд л хохирно. Тэгээд л эвлэрье гээд байгаа юм. Гэр бүл, хамаатан садан, нутаг нугаараа талцахаа хэсэг зуурч ч гэсэн болье. Хаа ч очсон, “Ээ тэр муу хүн шүү АН-ынх”, “Тэр ч муу шүү МАН-ынх” “Өө нөгөөх нь бүүр дэмий ИЗН-ынх” гээд л талцаж орхидогоо болье гэмээр байхийн.
.
Бидэнд тэр намууд ямар хэрэгтэй юм бэ. Яахав олонхийн төлөөлөл цөөнх байх ёстой л доо. Гэхдээ намуудын нэрээр алийн болгон талцах ёстой юм бэ. Нам гишүүнчлэлгүй болгох тухай баахан ярьж байгаад нам жим болов. Тэр нь шиг хэрэгтэй хууль өнөөдөр алга. Өөрийнхөө амьдралыг аятай тухтай байлгаж, хөвүүд охидоо энэ балайралаас алсхан байлгаж хүмүүжүүлбэл л боллоо биш үү. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг. Үхдэг цагтаа үхдэг оготнотой л байцгаая.
.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ