Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ираны Ерөнхийлөгчтэй уулзлаа

img

  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 13 дугаар хуралдаан Киргиз улсын Бишкек хотноо үргэлжилж байна. Энэхүү уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж албан ёсны хурлын хоёр дахь өдөр Исламын Бүгд найрамдах Иран улсын шинэ Ерөнхийлөгч Хассан Роуханиг “Ариун Арцат” цогцолбор дахь Монголын төлөөлөгчдийн байранд хүлээн авч уулзав.
Уулзалтад Гадаад харилцааны сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Ираны талаас тус улсын Гадаад хэргийн сайд Мухаммад Шабир Зариф, Аж үйлдвэр, ашигт малтмал, худалдааны сайд Неймам-Заде, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Мухаммад Нахаванзиан нарын албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд Ираны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин сонгогдсонд нь баяр хүргэлээ.
Энэхүү уулзалтаар хоёр орны төрийн тэргүүн аялал жуулчлал, түүх судлал, спортын салбар хамтран ажиллах асуудлаар харилцан санал солилцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хассан Роуханийг Иран улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, ШХАБ-ын уулзалт өргөн дэлгэр болж байгааг тэмдэглэв. Иран улс нь 2005онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсч, ажиглагч орны статустай болжээ. Тус улс ШХАБ-ын гишүүн орны статустай болох саналаа гаргаад байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mmmmmmmm:
Хассан Роуханиг gedeg chin ali taliig baridag hun be
2013-09-15
наймаа:
шар нунтаг хэр эрэлттэй байгааг мэдээд авсан биз дээ наймааны ухаантай сайн бөөрөнхийлөгч хүү
2013-09-13
zaan-aas:
Elbegee ch alsiig xarsan alkham xiideg aikhtar xyn dee!!! Jijig uls olnii ankhaarliig tataj baikh estoi shyy Bidniig buduuleg xynsheegyi niigemtei gej baruuniikhan dygnedeg onoo tsagt toriin uhaalag uildel xeregtei shyyyyyyyy
2013-09-13