Б.Саранчимэг: Дундаж цалин салбараасаа хамаараад маш их ялгаатай байна

img

  Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Үндэсний Статистикийн хороо/ҮСХ/-ноос гаргасан улсын дундаж цалингийн хэмжээг үндэслэлгүй хэмээн үгүйсгэсэн. Тус холбооноос энэ талаар ҮСХ-г албан ёсны хариугаа өгөхийг мэдэгдэж, авах албан тоот явуулжээ.

.

Иймээс бид дундаж цалингийн талаар ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын орлогч дарга Б.Саранчимэгээс тодрууллаа.

.

-ҮСХ-оос гаргасан энэ удаагийн мэдээлэлд улсын цалингийн дунджийг танилцуулсан байсан. Энэ талаараа тодруулаач?

-Энэ удаагийн мэдээлэлд ажиллагсдын дундаж цалин 2013 оны 2 дугаар улирлын байдлаар 100 хүртэлх ажилчинтай аж ахуйн нэгж, байгууллагын дундаж цалин 631.7 мянган төгрөг байна. Үүнд эрэгтэй ажилчдых 654.1 мянга, эмэгтэй нь 609.7 мянган төгрөг байна. Харин 100 ба түүнээс дээш ажилчинтай аж ахуйн нэгж, байгууллагын дундаж цалин 826.2 мянган төгрөг болсон үзүүлэлттэй гарсан. Үүнээс хүйсийн хувьд ангилбал эрэгтэй ажилчдынх 955.8 мянга, эмэгтэй ажилчдынх 716 мянган төгрөг байна.

.

-МҮЭХ танайхаас гаргасан цалингийн дунджийг буруу гэж үзэж байсан?

-Бид энэ мэдээллээ эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудаар, ажил мэргэжлээр, байгууллагын хариуцлагын хэлбэрээр, аймаг, нийслэлээр гээд боломжтой бүх задаргаагаар гаргаж байгаа. Жишээлбэл уул уурхай, олборлох салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн өндөр 1 сая 486 мянга байгаа бол хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдын цалин 308 мянган төгрөг байна.  Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл, хувьцаат компанид ажиллагсдын дундаж цалин 902.5 мянган төгрөг байгаа бол хоршоонд ажиллагсдын цалин хамгийн бага нь 168.5 мянган төгрөг байгаа юм.  Эндээс харахад ажиллагсдын сарын дундаж цалин ажилладаг салбар, байгууллагын төрөл, ажил мэргэжлээрээ маш их ялгаатай байгаа юм.

.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

улам дордох уу:
хийх зүйлээ арай өөр зүйлд хандуулбал шинэ цаг үед тохирч, нөгөө л нэхдгээ нэхдэг нэг л ажил шаардлага өөрчлөгдөх байх даа
2013-09-14
татан буулгах уу:
зарим өөрийн гэсэн бодлогогүй хүрээлэнгүүдийг татан буулгая. монголд ийм олон хүрээлэн юу хийж гийгүүдж байна ер нь иновацийн бодлогоор явах цаг болсон баймаар тэжээхийн тулд хэдэн нөхдийг нэг дор бөөгнарүүлж иржуу
2013-09-14
Shaa:
Bitgii shaagaad bgarai. Turiin albanii dundaj tsalin 460 bga shu.
2013-09-14
zochin:
tsalin nemeheer l naad mungu chini tsaas bolood baina sh dee.Dollariin hansh 2500 hurne oilgomjtoi tegj huuruhuu bolih heregtei baina.Yr ni ene turiin alban haagch nar bol zugeer l ajil deeree tsag nuhtsuuj baidag shuu dee.tsomhotgomoor baina.
2013-09-14
Buruu bna da:
Sudalgaagaa avahdaa l buruu avaad bna. Jiriin ajilchin irgediig songood tednii amidral deer sudalgaa hiih estoi. Odoogiinh shig buunuur ni dundjilj darga zahiral tseverlegch hamaagyi niiluuleed huvaaval ingej l garna shde Hudlaa yum yarij alban tasalgaanii tsonhoor amidral saihniig haruulaad dongodood bai
2013-09-14