Москвад хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

img

  Монгол Улсад жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалын дагуу Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл болон ЭСЯ, Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудын Москва хот дахь төлөөлөгчдийн газрын ажилтнууд, оюутан сурагчид, монгол иргэдийн төлөөлөл хилс хэргээр буудуулан хороогдсон монголчуудын дурсгалыг хүндэтгэн босгосон цогцолборын шинэчилсэн хөшөөнд гүн хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ жил хэлмэгдсэн монголчуудын дурсгалд зориулсан хөшөөг өргөтгөж 249 хүний нэрсийг бичсэн 6 чулуун самбарыг шинээр нэмж байрлуулсан гэнэ.   Москва хотын баруун урд дүүрэгт байдаг “Коммунарка” нэртэй энэ газар урьд нь ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын нууц объект байсан газар бөгөөд 1937–1941 онд хилс хэргээр буудагдан хороогдсон хүмүүсийг бөөнөөр нь булшилсан байдаг юм. Энэхүү зовлонт газрын хөрсөн дор нийт 60 гаруй үндэстэн ястан, түүний дотор 400 гаруй монгол нойрсож байдаг аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ойдов:
Хэлмэгдэж цаазлуулсан болон бусад ял эдэлсэн хүмүүсийн өмнөөс уучлал гуйсан одоогийн ерөнхийлөгчдөө баярлаж явдаг шүү. Түүх мартагдана гэж боддог ч юмуу тэдний өмнөөс сэтгэл гаргахыг хүсдэггүй МАН-ын найз нар та нарт хэлэх үг олддоггүй юм шүү.Хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүд удахгүй дуусавч түүх мартахгүй шүү.
2013-09-14
Зочин:
Монголын лам нар энгийн ардууд нийлвэл Орост хууль бусаар хэлмэгдэж цаазлуулсан Монголчуудын тоо 10000-аас олон байгаа шүү. 400 гэж зөвхөн төрийн албаныхан ба цэргийн дарга нарын л жижигхэн тоог албаар багасгаж дурсаад байна.
2013-09-14
Huh mongol:
Orosuud MONGOLCHUUDAAS hezee uuchlalt guij, nuhun tulbur tuluh ve?!!
2013-09-14