Н.Удвал: Алдаа гаргасан эмчид арга хэмжээ авна уу

img

  Энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт дөнгөж төрсөн нярайг эх баригч эмч эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүйн улмаас тархинд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дарменд мэдэгдэл хүргүүллээ. Мэдэгдэлд, "Эрхэм Засаг дарга та Эрүүл мэндийн сайдтай байгуулсан гэрээндээ өөрийн аймгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг ханган ажиллах, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах талаар үүрэг хүлээсэн билээ.   Гэтэл уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс танай аймагт эмнэлгийн тусламж, үйлчилгээний доголдол гарч, дөнгөж мэндэлсэн нярай эрүүл мэндээр, эцэг эх нь сэтгэл санаагаар хохирч байна. Энэ байдал нь жирэмсэн эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлж, иргэдийн эмч, эмнэлэгт итгэх итгэлийг алдагдуулж, айдас төрүүлж байна.   Мөн иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг хоромтой уралдан, үнэнч шударгаар ажиллаж байгаа олон мянган эмч, эмнэлгийн мэргэжилтний нэр хүнд унахад хүрээд байна. Иймд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлага алдаж, алдаа гаргасан албан тушаалтнуудад арга хэмжээ авч, үүссэн нөхцөл байдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн биеэр мэдээлэл хийж, хариуг энэ сарын 16-ны дотор ирүүлнэ үү" хэмээжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сайхнаа:
нэг хүний төлөө салбараа хөдөлгөж чаддаг ийм сайдтай байгаа болохоор энэ салбар уруудах нь ойлгомжтой ш дээ дуртай дүргүй өдөр хоног өнгөрөөж байхаар суудлаа өгвөл таарна ш дээ Эрүүл мэндийн салбарт энэ салбарыг аваад явах чадалтай хүмүүс олон бий ш дээ. эрүүл мэндийн салбарыг улс төрчдийн зугаа болгодгоо болимоор юм ерөнхий сайд аа
2013-09-15
jargal:
sogtuu tolgoig erhiig ni bur hasaad shorond hii,tegeed ch bagadna
2013-09-15
Negen hun:
Eruul mendiin salbar huurhiilultei bnaaa ene emee gertee ach zeegee harval yasan ym be tarhinii n atiraa teniisen emgen tulga davj setgeh uu araich dee mongoliin emegnel ym daa
2013-09-14
yyyyy:
Udvaliig hurdan zailuulahgui bol ene salbar hetsuudlee.altanhyagaa.
2013-09-14
baagii:
Udval aa muu shulam mini ajlaa oligtoihon hiivel hgeech...hj chadahgui bol zailaach...naad ajliig chini oligtoihon avaad yavchih humuus zunduu bn
2013-09-14
jaagaa:
ervvl mendiin said Udval gyai ta enhbayr darga chini tanii hicheel zvtgeleer shorongoos garchlaa odoo ta ajlaa hiivel yasan yum be ta ervvl mendiin yamiig yamar bolgosnoo harj bgaa bizdee ta ch gesen ene yavdald buruutai ta uhamsaraaraa ogtsroh eostoi bishyy ta ene yamiig shinechilj chadahgyi yum bna. ta ter hvn araatan bolson heneggyi chadvargyi arhichin emch nartaigaa tonilvol taarna
2013-09-14
анаа:
арай л дэндүү хэрэг байна шүү ийм хэрэг гараад байхаар хүүхэд төрүүлэх хүн олдох үү бүхэл бүтэн 9 сар тээж байж хүүхдээ гаргаад дараа нь ухамсар муутай эмч нарын гайгаас болж эрүүл хүүхдээ өвчтэй болгох гэж үү
2013-09-14
biiielgee:
Emch harin hoer hunii ami avarsan gej oilgoson. Udval uls tur hiihee zogsoovol deer bhaa.
2013-09-14
Эрдэнэ:
уг нь Монголд тус салбарыг ЭМЯ мэддэг байх аа. Өөрсдөө яагаад тэр хариуцлагагүй эмч нарыг хотод дуудаж ирээд арга хэмжээ авч болдоггүй юм бэ? Ингэж Засаг даргад мэдэгдэл өглөө гээд дээшлэх үү? Маргааш Дорнодоос гарахгүй гэх баталгаа байна уу? Сайдын хувьд Н.Удвал гуай та шоугоо зогсоож, ажлаа анхаарах цаг болсон юм биш үү? Таны Н.Энхбаяр дарга суллагдаж гадаадад эмчилгээ хийлгэж байгаа учир одоо иргэдийн эрүүл мэндийн төлөө санаагаа зовоох юм биш үү сайдаа...
2013-09-14
Эрдэнэ:
Уг асуудлаар эмчид аль хэдийн эмнэлгийн байгууллагын зүгээс холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан гэсэн биз дээ. Одоо иргэн /хохирогч/ гомдол гаргасан тохиолдолд тус эмчид эрүү үүсгэн шалгах хуультай юм шиг санаад байх юм. Энд Сайд ч, Засаг дарга ч тухайн төрөх тасагт жижүүрийн эмчийн эрүүл, согтуугийн шалгаж сууж байгаа биш холбогдох албан тушаалтануудад арга хэмжээ авах нь зүйтэй байх шүү
2013-09-14
Зочин:
Удвалийг Хурдалвалаар солий
2013-09-14
Baij bolshgui:
Zailuul daa hunii horvood dungej irenguutee malnaas dor amitadiin gart iim ch bolj tarchlah gej dee MGL d hun bolj tursun ni ene nyarai amitand ymar buruu baiahvdee, tgd bas sogtuu gej baigaa, MGL hun malaa hurtel yadag bilee, 1 tul ch gesen esen mend avchii gedeg..
2013-09-14
zojin:
hooe udval guai bitgii yalgaatai handaraa enhbayariig iim bolgoson bol ta tushaal shiidver durem jurmaa uurjiluud yu hiih bvh arga hemjeeg avah baisan bizde. getel yagaad ter nyalh hhvd ingej aimgiin darga enetr geed hudlaa suugad bnaa.
2013-09-14
Эрүү үүсгэх хэрэгтэй юм биш үү:
Эрүү үүсгэх хэрэгтэй юм биш үү
2013-09-14
ulaan:
ene chin vu gesen ug be said ta uuruu ene -s surtahuungui emchdee arga hemjee abaachee er ni ta ganchhan enhbayr gedeg huniig l umguulj ug heldegees bish jiriin irgediin talds yagaad ordoggui vm be tanai yamnii ajil bur doriin dor bur unaltiin baidald orsniig ta meddeggui vm uu em ch nar urgusun tangragaa ulandaa gishij bui jijee zahaas aban bgaa shuu dee
2013-09-14