Америк “өвдчихөж”

img

  АНУ-ын ард түмэнд хандаж гаргасан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины уриалга дэлхий улстөрчдийн анхаарлын төвд байна. Тэрбээр өнгөрөгч лхагва гаригт “Нью-Йорк таймс” сонинд нийтлэлээ хэвлүүлсэн юм.  В.Путин дайн тулаанаас зайлсхийж дипломат аргаар Сирийн асуудлыг шийдэхийг Америкийн ард түмэнд хандаж  уриалсан нь нааштай хандлага төрүүлж байна хэмээн ажиглагчид үзэж байна. Оросын ерөнхийлөгчийг өөрийн төдийгүй улс орныхоо нэр хүндийг өргөж дэлхийн их гүрний нэг гэдгээ харуулах том боломжийг алдаагүй хэмээн үзэх нэгэн байхад Обамагийн Нобелийн энхтайвны шагналыг хурааж Путинд өгөх уриалгыг гаргаад байгаа өөр  нэгэн ч байна. Энгийн иргэд хэзээ ч дайн тулааныг хүсэхгүй. Сириэс дүрвэн гарсан хүний тоо хэдийнэ зургаан сая гарч, хэдэн мянган хүн амиа алдлаа. Нэмж гэмгүй иргэдийн амь насыг сүйтгэхгүйн тулд Сирийн асуудлыг дипломат аргаар зохицуулах аргачлалыг Путин санал болгоод байгаа юм. В.Путин нийтлэлдээ Ирак, Афганистан, Ливи зэрэг оронд болсон дайн тулаан, хий хоосон зардал байсан гэдгийг дурдахаа мартаагүй юм.   Сирийн гол түшиг тулгуур ОХУ тэргүүтэй бусад улс орон байгаа бол эсрэг талд нь АНУ-ын холбоотнууд дэлхий ертөнцийг дахин “Хүйтэн дайн”-ы ирмэг дээр авчраад байсныг ийнхүү В.Путин зөөлрүүлж байгааг  бүгд харж байна. Америк “өвдчихөж” гэж Германы Шпигель сонинд бичжээ. 2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш 12 жилийн турш өвдсөнийг өнөөдөр л бид олж харлаа. Дэлхий даяар мөрдлөг явуулж, хийж байгаа ажил нь ч үүнийг нотолж байна. Америк жил бүр 23 мянган цэрэг эр, бусад хүнийг хилийн чанадад мөн 30 мянган хүн галт зэвсэгт улс орондоо  амиа алддаг. Америкийн Конгресс, ерөнхийлөгч энэ талаар юу ч хийдэггүй. Харин иргэдийнхээ араас эсвэл  дипломат корпусыг мөрдөхөд хөрөнгө хүч хаяж олон улсын журмыг зөрчдөг хэмээн “Шпигель” бичжээ.   Вашингтон Путины уриалгыг тун эмзэг хүлээн авлаа. Конгрессын гишүүн Жон Бейнер  Путиныг сонинд  нийтлүүлсэн уриалгаа тайлбарлахыг мэдэгдсэн бол Сенатын олон улсын хорооны тэргүүн Роберт Менендес  “Би арай л бөөлжчихсөнгүй. КГБ-ын тагнуулч бидэнд үндэсний эрх ашгийг юу болохыг зааж байгаа нь үнэхээр сэтгэл түгшээж байна” хэмээн CNN-д ярьсан юм.  Гэвч Оросын төрийн тэргүүний саналыг өөрөөр хүлээж авч байгаа нэг хэсэг ч байна. Америкийн улстөр судлаач Ян Бреммер Путинд,   Обамад байхгүй зүйл байна. Тэр Америкийн ерөнхийлөгчийг “дийлж” байна. Түүнд тодорхой төлөвлөгөө, маш сайн Гадаад хэргийн сайд байна. С.Лавров НҮБ-д хэрхэн ажиллаж, яаж нөлөөлөхөө мэддэг шилдэг дипломат хэмээн ярьжээ. Путин Америкийн ард түмэнд шууд хандаж байгаа нь ялалт байгуулсан тамирчин стадион тойрон гүйж байгаатай адил хэрэг. Сирийн хувьд тэр бараг л ялалт байгууллаа. Нэгдсэн Улсын нутаг дэвсгэр дээр улстөрийн ялалт байгуулж байгаатай адилтгаж болохоор байна. Улстөр улстөрөөрөө, дайн дайнаараа, харин энгийн иргэдэд дайн тулаан хүсэхгүй. Обама, Путины хэн нь цэнгэлдэх тойрон гүйсэн ялгаагүй. Дайн дажингүй байхад л болно. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mmmmmmmm:
Ene usa russia geh met tom gurnuudiin hoorond bi chamaig alahgui bol alsdaa chi namaig alna gedeg araatnii huuli uilchilj bna syria bol zgeerl dainii talbar shu de
2013-09-16
yher:
moo moo moomoo syy
2013-09-16
Bat:
Ene nuhur neleed medlegtei sAin bna daanch ner n amerik vm da
2013-09-15
Америк:
Америк эцсийн эцэст юу билээ дээ. Энэ дэлхийн хамаг болохгүй бүтэхгүй хүмүүс тэнд бөөгнөрч хоёр зуун сая индиан хүнийг алж устгаж газрыг нь дээрэмдсэн гэмт хэрэгтэнүүдийн үүр биз дээ. Хар тамхи, ижил хүйстэн, шашны утгагүй сургаалиуд, гений өөрчлөлттэй хүнснээсээ болоод удахгүй мөхөх улс ш дээ. Бусад улсын ашигт малтмалд л улайрч байгаа болохоос үхсэний хүний эрх, ардчилал. Би бол Путиныг дэмжиж байгаа. Тэгээд ч энгийн ээжүүд Америкийн өдөөсөн дайнуудаас болж нулимсаа барж байгаа шүү дээ. Хүүхдээ бууны суманд, бөмбөгөнд алдах сайхан уу?
2013-09-15
zeitgeist:
t1 mglchuud t1eereee l bhiiimdaaa, usa g demjdeg munhag mulguunuudd, usa bol hamag horiiin ezen shuudee, laliin ulsuud l gehiin ted nar chin huurhii uursdiguuu hamgaalah gj yadaj bgaa l ulsuud shuu d ee
2013-09-15
tgt tgt:
Bi ooriin erh ashigaa bodvol amerik ulsiig demjih bh gehdee eruul uhaan saruul bodold bidend dain tulaan bish ireeduigee harsan zovj jargasan taivan amidral chuhal omnoh shig 1 2 3geed daind hichneen ih zovson tuuh domog bdag zaaval bieer uzeh heregtei gejuu mongol uls maani ih emzeg hetsuu tsag uedee bgaag bid oilgoj uhaantai bh heregtei gadniihan manaid ediin zasag uls toriin noloogoo shine mongold busdaas iluu togtooh gej orosoldoj bhad bid ygal zug zugiin salhind ganhah oncin mod shig huseegui bsanch salhind hiiseh navchindaa haramsah ch sohoogui togtoh uu es togtohuu deeree bhad delhiin hymaral bidend ashiggui shuu ddee
2013-09-15
AMERIK-IIG DEMJIJ BNA:
AMERIKIG DEMJIJ BNA
2013-09-15
Путины сохор аз:
Путин сохор азаар огуулэл нийтлуулээ л биз. Сири мэт лалынханыг дарахгуй бол хор уршиг нь путины огууллэгээс их юм.
2013-09-15
дайнаас өөр эрин ирсэн шүү:
өөр арга олоо ухаантнуудаа дайчил обамаг энэ удаа чөтгөр дийлж байж болно гэхдэ тэр ухаантай хүн гэдэгт итгэу байна
2013-09-14
mongol:
nariindaa ix gvrnvvdiin bodlogo bvgd adilxan. arslan bar 2n arslan ni sain bar ni muu gej boloxgvi bizdee.xoyulaa l chamaig idne
2013-09-14
mongol:
putin asadiin deglemd zewseg zarj mungu xiideg. ter ni alga bolchix geed xudlaa shaaj bna daa.gants bashar asadiin cuudlaasaa unax ciriin ard tvmnii vzej baigaa zowlongoos ix baina gej yuu baix we dee. asad gej gej neg aimxai nvd gargasan xugiin yumaar siriin ard tvmniig tusuulunu gej yu baix we
2013-09-14
шударга ёс:
чааваас америкийн сенат,конгресийн гишүүн тэр улс төр судлаач нэртэй мунханг юмнууд дийлсэн дийлэгдсэн гэж тэнэг зүйл ярьцгааж дайнд турхирахынхаа оронд зөв зүйл ярьсныг нь дэмжих ухаан алга даа.
2013-09-14
TUMUU:
HAHA PUTIN AMERIKIIG GANTS SAIN AMBAARDLAA DA. IH L UVDUJ BGAA BH DA
2013-09-14
Зочин:
Гадаад хэргийн сайд С.Лавров маш сайн ажиллаж байна. С.Лавров НҮБ-д хэрхэн ажиллаж, яаж нөлөөлөхөө мэддэг шилдэг дипломат юм даа.Манайхан шиг тамхи зарсан шиг явахгүй юмдаа.
2013-09-14