Монгол-Япон хоёр улс Стратегийн түншлэлийн харилцаанд шилжлээ

img

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Япон улсын Ерөнхий сайд  Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийж, Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрөө үзэглэлээ. Энэ баримт бичигт Монгол-Японы харилцааны ойрын таван жилийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна.

Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ "Өнгөрөгч гуравдугаар сард Монгол Улсад айлчлах үеэр дэвшүүлсэн миний санаачилгыг дэмжсэний үр дүнд ийнхүү дунд хугацааны хөтөлбөрөө баталж байна. Өнөөдөр баталсан хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлснээр хоёр орны стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа улам бүр батжина гэдэгт итгэлтэй байна" гэлээ. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Монгол, Япон хоёр улс Стратегийн түншлэлийн түвшинд 2013-2017 онд хамтран ажиллах хөтөлбөр, төлөвлөгөөгөө баталсан энэ удаагийн айлчлалын гол үр дүн" хэмээн тодорхойллоо.   Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоогоод 41 жилийг үдэж байна. Энэ хугацааны эхний хагаст Монгол социалист орон байсан тул үзэл суртал, нийгмийн байгууллын ялгаанаас хамааран хамтын ажиллагаа өргөжих бололцоо хязгаарлагдмал байсан ч Япон улстай харилцаа аажим тогтвортой хөгжиж ирсэн юм. Сүүлийн хагас буюу Монголд ардчилал хөгжсөнөөс хойш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрч, 1998 оноос Иж бүрэн түншлэлийн зарчимд шилжсэн. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлах үеэрээ хоёр орон Иж бүрэн түншлэлийн хүрээнд дэвшүүлсэн хөтөлбөрөө хэрэгжүүлж дууссан тул дараагийн буюу Стратегийн түншлэл хөгжүүлье гэж тохиролцсон. 2011, 2012 онд энэ зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр амжилттай ажилласны үр дүнд Засгийн газрын тэргүүний энэ удаагийн айлчлалын хүрээнд Дунд хугацааны хөтөлбөр баталж байна. Ш.Абэ Шинэчлэлийн Засгийн газрын анхны зочин байсан бол Н.Алтанхуяг сайдын Япон улсад хийж байгаа энэ айлчлал Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар  гадаад оронд хийж буй анхны  айлчлал юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mmmm:
yaponuud muudlaa muudlaa gehed solongosuudaas l 100% iluu humuus.
2013-09-15
буяны гузээ шуу дээ:
Муусайн самурайнуудад гузээ суух буян байхгуй
2013-09-15
сайн:
сайн бэлтгэж иймэрхүү айлчлал хийхийн оронд байнгын гадагш гүйдэлтэй нөхдүүд сайд нар юу гэх бол
2013-09-14
mongol:
chi tegeed xyamdxan bas sain chNARTAI BARIXIIG NI OLJ CHADAX YUMUU .
2013-09-14
зочин:
Японууд Монголд юмыг 1-2 дахин нугалж өгдөг бохир япон зарчмаа л зогсоох хэрэгтэй. Төмрийн үйлдвэр гэсэн хэд дахин нугалсан үнэтэй юм барьж өгсөн гэсэн.
2013-09-14
иргэн:
монголчуудын гүзээтэй цүндгэрүүд,японы ажил хэрэгч байдал, туранхай нь тэнгэр газар шиг л харагдаж байна.
2013-09-14