Манайд борлуулагдаж буй эмийн 22 хувь нь улсын бүртгэлгүй

img

  УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй өчигдөр уулзаж, санал солилцжээ. Уулзалтаар эмийн болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эмийн үндэсний бодлогын талаар хөндөж ярилцсан байна.  Чанартай эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх, эмийн зохицуулалтыг сайжруулах, цаашлаад улс үндэстний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эм, хүнсний зохицуулалтыг хариуцсан байгууллага байгуулах нь зүйтэйг ДЭМБ-ийн төлөөлөгч зөвлөөд энэхүү төслийг үр дүнтэй байлгахын тулд ЭМЯ болон ҮХААЯ-ны туслалцаа чухал болохыг онцолжээ.   Мөн манай оронд хамгийн гол нь эмийн зохицуулалтын эрх зүйн орчин бүрдээгүй байгааг Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын эмийн аюулгүй байдлын тасгийн дарга Вилберт онцолж байв. Манай улсад нийлүүлэгдэж байгаа болон борлуулагдаж буй эм, эмийн бүтээгдэхүүний 22 хувь нь улсын бүртгэлгүй буюу хууль бус, 18 хувь стандартын шаардлага хангахгүй байгаа нь 2012 онд ДЭМБ-аас хийгдсэн түүвэр судалгаагаар тогтоогджээ. Мөн улсын хэмжээнд нийтдээ 34 эмийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаагаас зөвхөн хоёр нь GMP стандартын шаардлага хангаж байгаа аж. Түүнчлэн борлуулагдаж байгаа эмийн бүтээгдэхүүний үнэ бусад буурай орныхоос гурав дахин үнэтэй байдгийг ДЭМБ-ын төлөөлөгч хэлсэн. Мөн эм ханган нийлүүлэх лиценз, зөвшөөрөл, бүртгэлийг өөр өөр байгууллага хариуцдагаас хяналт тавихад хүндрэлтэй байдаг тул цаашдаа эмийн үнэ, өртөг, чанар, тендерийн асуудлыг хуулиар зохицуулж, энэ асуудлыг хариуцсан тусгай байгууллага байх нь зүйтэй юм гэдгийг уулзалтын үеэр хөндөж ярилцсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэн:
ХЭХЭ ХӨӨРХИЙДӨӨ БИД НАР... АРД ТҮМЭН БИД ЧИНЬ БИЗНЭСИЙГ ТЭЖЭЭХ ГИНЖИН ХОЛБООС Ч ГЭМЭЭР ЮМ УУ. ЧАНАРГҮЙ ХҮНСЭЭР ШАХУУЛЖ ШАХУУЛЖ ӨВДӨӨД ХАРИН ДАРАА НЬ ЭДГЭРЭХ ГЭЖ ЧАНАРГҮЙ ЭМ ХЭРЭГЛЭНЭ. АРГАГҮЙ Л ДЭЭ БИДЭНД ЧИНЬ ЧАНАРГҮЙ ХООЛ ХҮНС ӨГӨХГҮЙ БОЛ БИД ӨВДӨХГҮЙ ШҮҮДЭЭ. АЛТАН ТАРИАГАА ХҮРТЭЛ ЛУХАНУУДААС АВДАГ БОЛСОН ХОЙНО ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЖ БУРААД Ч ЯАХ БИЛЭЭ.
2013-09-18
aagii:
monosiin em ni aimaar ynetei.tegeed dahiad vnee nemeed baidag.tegeheer busaduud ni duuraigaad vnee nemdeg yumaa.erdenechimeg eniigee bolioch.bolson boloogvi emeer ard tvmniig shylahaa boliosoi
2013-09-16
zocin:
em bol hor .zohih tun heterwel himiin hor gesen yg,yyniig emcz zaaz uh czadwartai baih estoi,jlanguja antibiotekiig zorgyigeer ogt zarz bolohgyi,emcz nariin medleg mergejiliig deeszlyylj .deerni zybczeerelgyi emnuudeer olon zil ard tymnee horduulsan hubi hyn kompaniudiig heden zuun sajar torgoh,horduulsan munguurni ard tymend zoriulsan syrgalt setgyyl olniig zohioh ni zyb,em yamnii aziliig saijryylah heregtei
2013-09-16
irgen:
emiin uniig Monos l huurugduj b.dag shuu dee.Erdenechimeg uuruu Monosiinhoo emiin uniig buuruulbal emiin une buuna sh dee.
2013-09-14
shudarga emiin kereglee:
эм нь баталгаатай эсэхийг үзүүлж харуулах арга хэмжээ гээчээ аваач жж үнээ зах зээлийн болгооч жж дэлхийн эмийн төлөөлөгч гурав дахин үнэтэй гэсэн байна. энэ юу болж байна... ард түмнийг дэндүү яасан юм бтш үү
2013-09-14
ойдов:
Манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол үнэхээр холд хаягдсан юм.Та бүхний өнөөдөр олж идэх талхнаас чинь үнэтэй юм эрүүл мэндийн талаархи мэдлэг юм шүү. Бид өнөөдөр гэдсээ дүүргэх биш энэ хоолыг идвэл надап ямар шим тэжээл өгөх вэ гэдгийг эхлээд бодох хэрэгтэй. Түүн шиг эмийн талаар ч ийм ойлголттой болох хэрэгтэй. Гэтэл юу ч мэдэхгүй эмийн худалдагч худлаа хэлж антибиотикийг ширхэглээд зарж байх нь эм ууснаас дор гэдгийг ойлгох хэрэгтэй Яаж уухыг муу ч гэсэн эмч танд зааж өгнө Өөрөө битгий эм ууж байгаарай.Эмийн талаар өчнөөн хяналт байдаг боловч тэд таны өмнөөс юу ч хийхгүй Та өөрөө өөрийн замыг сонгоорой
2013-09-14
zochin:
heliin tsereg, gail, tagnuul, tsagdaa ,mergejliin hinalt ajilaa yaaj hiideg ni haragdaj bna
2013-09-14
эм зүйч:
маш сайн байна. Эм хүнсний хороо яаралтай байгуулж, одоогийн амбици хөөсөн эмийн зөвлөлийг шинэчлэх ёстой. ҮХААЯам ойлгож зөв шийдвэр гаргах ёстой.
2013-09-14