
Энэ оны тавдугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын иргэн А.Номинбат гэгч нь өөрийн гэртээ 9 настай Б-г бие хамгаалах чадваргүйг далимдуулан хүчиндсэн онц ноцтой хэрэг гарсан. Энэ хэрэгт прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Завхан аймгийн Сум дундын I шүүхэд шилжүүлээд байсан юм.
Улмаар А.Номинбатад холбогдох хэргийг энэ сарын 11-нд хянан хэлэлцээд 10 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ