Эх орончдын наадам эхэлж байна

img

Оросын шинжлэх ухааны соёлын төвийн задгай талбайд яг одоо“Зэвсэг нэгт дайчин нөхөрлөл” сэдэвт Монгол-Оросын найрамдлын цэрэг-эх орончдын наадам эхэлж байна. Энэхүү наадмыг Зөвлөлт-Монголын дайчид японы милитаристуудыг бут цохисны 74 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа аж. Наадамд Монгол Улсын Батлан хамгаалах яамны цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болон цэргийн их дээд сургуулиуд оролцохоос гадна “Сэлэнгэ-2013” Монгол-Оросын хамтарсан хээрийн сургуулийн ОХУ-ын цэргийн албан хаагчид болон ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн цэргийн дуу бүжгийн чуулга оролцох ажээ.

Наадмын хүрээнд Монгол Улсын бүх төрлийн цэргийн албаны төлөөллөөс бүрдсэн парад жагсаж, ОХУ, Монгол Улсын төрийн далбааг ёслол хүндэтгэлтэйгээр мандуулах аж. Мөн Халхын голын орчимд өрнөж байсан үйл явдлыг сэргээн харуулсан жүжигчилсэн тоглолтболох гар тулаан, зэвсэг эзэмших үзүүлэх тоглолт болно.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ