НҮБ-ынхан Хойд Солонгост тусламж илгээнэ

img

Хойд Солонгост  олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас 36 хүн амиа алдаж, 50 мянган хүн гэр орноо орхин нүүсэн хэмээн НҮБ-ын хүн амын хүрээлэнгийн ажилчид баталж, яаралтай тусламж хүргэхээр болжээ.  Энэхүү мэдэгдлийг Хойд Солонгосын тал хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Тэдний үзэж буйгаар үерийн улмаас 5 хүн амиа алдсан, тэдний тоо баримт үнэнг гуйвуулсан нь Хойд Солонгосын гадаад дахь нэр хүндэд халдлаа хэмээн буруутгасан байна. Хойд Солонгосын борооны улирлын үеэр гамшигт нэрвэгдсэн хохирогчдод зориулан 920 мянган ам.долларын тусламжийг НҮБ үзүүлж байгаа тухай  “ВВС” агентлаг мэдээллэсэн билээ. Онц байдлын Төв сангийн хөрөнгөөс энэхүү тусламжийн мөнгийг гарган Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлнэ. Үерт нэрвэгдэгсдэд шаардлагатай тусламжийн хэмжээг НҮБ 8,5 сая ам.доллар гэж үнэлсэн байна. ДЭМБ тус мөнгөөр эм тариа болон цэвэр ундааны ус зөөвөрлөж Хойд Солонгост хүргэгдэх ажээ. НҮБ-ын тусламжийн багынхан энэ сарын 24-ны өдөр бараа, хүнсээ тус улсын хил дээр гардуулан өгөх болжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ