Филиппины хоёр хот руу дайрчээ

img

Филиппины лалын шашны “Мурог чөлөөлөх үндэсний фронт”-ын алан хядагчид өмнөд хэсгийн хоёр дахь хот руу зэрэг дайрсан байна. Христийн шашинтай иргэд амьдардаг Басилан мужийн Ламитан хотын орчимд лалын шашинтны алан хядагчдын дайралтын улмаас 15 хүн амиа алдаж, 100 гаруй хүн сураггүй болж, зургаан хүн шархдсан хэмээн мэдээллээ. Энэхүү дайралтыг армийн тусгайгийхан таслан зогсоож, хэрэгтэнүүдийг баривчилсан байна.

 Замбоанга хотод засгийн газрын цэргүүд, босогчдын хооронд сөргөлдөөн дөрвөн өдөр үргэлжилж байгаа тухай “News интернет-портал”-ын мэдээнд дурдагджээ. Сөргөлдөөний үеэр амиа алдсан иргэдийн тоо 19 хүрсэн байна. Засгийн газрын цэргүүд эзлэгдээд байгаа районуудыг бүслэн авч, иргэдийн нүүлгэн шилжүүлж байгаа гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

аймар:
аймар
2013-09-15