Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн өмчийг зааглаж өгнө
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, НҮБ-ын Хүн амын сан, Парлаемтын сэтгүүлчдийн холбоо хамтран энэ бямба гаригт парламентын сэтгүүлчдийг Гэр бүлийн хөгжлийн асуудлаар сургалтад хамрууллаа. Сургалтад УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа нар болон НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Тим, тус байнгын хорооны ахлах зөвлөх Лхагвасүрэн нарын албаны хүмүүс оролцсон юм. Энэ намрын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос УИХ-д өргөн барина. Хуулийн төсөл өргөн барихтай холбогдуулсан хэлэлцүүлгийг тус байнгын хорооноос ийнхүү өрнүүлж байгаа юм байна. Гэр бүл бол нийгмийн анхдагч орчин. Сүүлийн жилүүдэд салалт ихэссэн байна. Тиймээс гэр бүлийн эрхзүйн харилцааг энэ хуулиар зохицуулж өгсөн гэж байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ онцолж байлаа. Гэр бүлийн тухай шинэчилсэн хуулиар хүүхдийн дундын өмчлөл, “хамтран амьдрагч”-ийн дундын өмчлөлийг зааглаж өгөх ажээ. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар Хүүхдийн төлөө үндэсний төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ