Колорадо муж гол үерлэсээр байна
АНУ-ын Колорадо муж нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 172 хүн ор сураггүй болсон тухай ВВС агентлаг уламжлалаа. Хотын хойд хэсгийн Боулдер дүүрэгт үерийн гамшиг илүүтэй нүүрлэсэн бөгөөд онцгой байдал, цэргийн алба хаагчид ор сураггүй болсон иргэдийг хайхаар болсон байна. Нисэх хүчнийхэн сураггүй болсон иргэдийг хайсаар байгаа билээ.
Эрх баригчид хотын иргэдийг аюулгүй газарт нүүлгэхээр, түр орогнох байр бэлдэцгээж байгаа юм. Цэргийнхэн байшин бүрээр орж, иргэдийг эд зүйлээ авч нүүхэд нь тусалсаар байна. Цаг уурчдын дүгнэлтээр үерийн усны төвшин нэмэгдэх хандлагатай юм.
Байгалийн гамшиг Колорадо муж Нью-Мехико мужийг дайрч эхэлсэн хэмээн мэдээллэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ