
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Ээлжит бус чуулган өнөөдрөөс энэ сарын 27-ны өдрүүдэд хуралдах бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ