
Малайзын нийслэлд “Цэргийн гэмт хэргийн шүүх хурал” АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Жорж Буш, Их Британий ерөнхий сайд асан Тони Блэйр нарыг 2003 онд Иракад цэрэг оруулсан “гэмт хэргийн буруутан” гэж үзжээ. “Ассошейтэд пресс” агентлагийн мэдээлснээр, цэргийн шүүх Буш болон Блэйрийн эсрэг цэргийн гэмт хэргийг ойрын үед хэлэлцэх аж.
Түүнчлэн Малайзын идэвхтэнүүд тэдгээр хүмүүст “бэлэгдлийн шүүх хурлын“ тухай мэдээллийг илгээгээд байгаа ч, хариу аваагүй байна. Бэлгэдлийн шүүх хурал нь Малайзад тус улсын ерөнхий сайд Махатхира Мухаммадын ивээл дор Буш, Блэйр нарын хэргийг хэлэлцэхээр тусгайлан байгуулагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ