Колорадо мужийн онц байдлыг сунгав

img

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Колорадо мужид үргэлжлэн орж байгаа хүчтэй аадар борооны улмаас тус бүс нутагт зарласан онц байдлыг 14 хоногоор сунгахаар болсон байна.

Тусгай хүчний 1000 гаруй аврагч өчигдрөөс эхлэн мужийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм. Мөн хотын дөрвөн мянган иргэнийг хорогдох байранд байрлуулсан тухай ВВС агентлаг дамжууллаа.

Үерийн улмаас 20 хүн амиа алдаж, 300 гаруй хүн сураггүй болсон байна. Үерийн уршгаар хөрсний гулсалт явагдаж, байшин барилга эвдэрсээр байгаа билээ. Үүний улмаас олон зам хаагдсан байна. Боулдер хотын Колорадогийн их сургуулийн оюутны хотхоноос 600 гаруй оюутанг нисдэг тэргээр амжилттай нүүлгэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ