Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 43 дахь, эмэгтэй 24 дэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Уг тэмцээнд манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, МЧБХ-ны ерөнхий менежер Д.Батням, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч С.Мөнхсүх нараар удирдуулсан 14 тамирчин оролцож байна. Тэднээс өнөөдөр 55 кг-д Э.Бэхбаяр, 66-д Г.Мандахнаран, 96 кг-д Д.Хүдэрбулга нар Будапештийн дэвжээнд гарч зодоглоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ