
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос улс орнуудын хөлбөмбөгийн шигшээ багийн чансааг тодорхойлдог билээ. Энэ чансааны адагт явдаг хөлбөмбөгийн баян ходоод ард түмэн нь Номхон далайн Самао хэмээх жижигхэн арал. Харин Самаогийн хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр түүхэндээ анх удаа хилийн чанадад болсон тоглолтод хожил авчээ. Самаогийн шигшээ Тонга улсын шигшээтэй тоглож 2:1-ээр хожсон байна.
Өмнө нь бүс нутгийнхаа хэмжээний тэмцээнд оролцон анхан шатны хэсгийн тоглолт хийж байхдаа Австралийн шигшээтэй таарч 31:0-ээр хожигдож явсан “баялаг” бөгөөд ховорхон түүхийн эзэд.
Түүхэндээ анх удаа хожил авсан Самаочууд хөлбөмбөгийн шигшээгээ баатрын ёсоор угтсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ