ЛеБрон Жеймсийн хуримын зургийг хэн ч авч чадсангүй

img

NBA-ийн хоёр удаагийн аварга, “Майами Хит”-ийн довтлогч ЛеБрон Жеймс дунд сургуулийн найз Саванна Бринсонтой гэрлэжээ. Тэрбээр хуримын ёслолдоо ойр дотнын цөөхөн хүн урьсан аж. Зочдыг дээд зэргийн аюулгүй байдлыг хангасан ч , гар утас хэрэглэхийг нь хоригложээ. Гэрэл зурагчдыг харахыг ч хүсээгүй тэдний хуримын зургийг   нисдэг тэргээр ч авч чадаагүй гэнэ. Хосууд 2011 онд сүй тавьсан. Хоёр хүүтэй. Хурим Сан-Диего хотын Grand De Mar зочид буудалд болжээ.

Ёслолд “Майами”-ийн Мики Арисон, ерөнхий дасгалжуулагч Эрик Споэльстр, Леброны олон найз од оролцсон байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ