Амралтын өдрөөр 4209 дуудлага иржээ

img

Өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 13-16-ны өдрүүдэд Цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4209 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 130 үйлдлийг шалгаж, 103 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Түүнчлэн, бусдын биед гэмтэл учруулсан тав, хулгайлах 36, булаах хоёр, дээрэмдэх дөрөв, танхайрах 23 хэрэг гарчээ. Тэгвэл зам тээврийн хэрэг 36, осол 71 гарч 50 хүн гэмтжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ