Төрийн ордонд онц байдал зарлажээ
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болохтой зэрэгцэн “Гал үндэстэн” холбооныхон Төрийн ордны гадна жагсаж, уриа лоозонгоо ордны хашаанд өлгөжээ.
Тэд Ашигт малтмалын хуулийг эсэргүүцэн, ийн цуглаад байгаа юм. Мөн энэ үеэр Төрийн ордны гадна буун дуу гарсан гэдэг мэдээ ч тархаад байна. Түүнчлэн уг буутай хүн Төрийн ордон руу нэвтэрхийг завдаад хамгаалалтынханд саатуулагдсан гэнэ. Одоогоор Төрийн ордноос хэнийг гаргахгүй мөн нэвтрүүлэхгүй улмаар цагдаагийн хамгаалалтыг өндөрсгөөд байна. Мөн жагсаалд оролцсон хүмүүсийг шалгахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс руу авч явсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ