Батаар 115 сая төгрөг олжээ

img

  Тиранозаврус Батаарыг Чингисийн талбайд түр музейд байрлуулж, хүмүүст үзүүлж байсан. Анхнаасаа л зуны улиралд зориулан барьсан түр музей өвөл дөхөхөөр Батаарыг байрлуулах боломжгүй болоод байгаа. Иймд энэ сарын 15-аас Дархан-Уул аймгийн музейд түр байрлуулахаар болсон. Гэхдээ хэр хугацаанд байлгах нь тодорхой биш байгаа. Чингисийн талбайд үзмэр болсноор хугацаанд  Батаар өнгөрсөн 115 сая төгрөгийн орлого олсон байна. Уг нь Лениний музей шүүхийн шийдвэрээр төрийн өмчид очсон ч шууд музейн зориулалтаар ашиглах боломжгүй байгаа гэнэ. Учир нь тус байрыг зориулалтаар нь ажиллуулахгүй удсан учраас шинээр засвар шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг Лениний музейн байранд үнэлгээ хийж, акт тогтоохоор ажиллаж байна.   Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батэр:
сайн ажилсан байна батаар минь одоо гадныхаас овоохон доллар салгаад өгөөрэй
2013-09-16