Гаитид булчин задрах өвчин газар авлаа
Хятадаас НҮБ-д суух элчин сайд Лю Же аюулгүйн хуралд өчигдөр оролцон, Гаитигийн энх тайван сэргээн босголтод дэмжлэг туслалцаа үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ.
Гаитид туслалцаа үзүүлэх амлалтаа биелүүлж, сэргээн босголтын үйл явцад бүтээлчээр оролцох, газар аваад буй булчин задрах өвчинг олон улсын хамтын нийгэмлэг анхааралдаа авахыг санал болгосон байна. Булчин задрах тахал Гаитид газар авч энэ сарын байдлаар 1500 гаруй иргэн амиа алджээ.
Энэхүү мэдэгдлийн дараагаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун булчин задрах тахлыг арилгахад хөрөнгө мөнгө, техникийн дэмжлэг үзүүлэхийг гишүүн орнуудад уриалж, яаралтай ДЭМБ-ын гишүүдийг тус улсын өнөөгийн байдлыг ажиглаж, хэр хэмжээний хохирол учирсан талаар бодит мэдээллийг өгөхийг хүссэн байна. ДЭМБ-ын дарга Моргон Инна аравдугаар сарын 25-наас өмнө баг бүрдүүлэхээ амлажээ.
Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ