Кейт Миддлтон төрснийхөө дараа гоолиг биеэ “гайхуулав”

img

  Кембрижийн авхай хүүгээ төрүүлснээс сар гаруйн дараа олны өмнө анх удаа гарлаа. Тэрбээр нөхрийнх хамт Хатан хааны нийгэмлэгийн эко шагналыг гардуулах ёслолын хүлээн авалт дээр иржээ. Кейт Женни Пэкэмийн мөнгөлөг, ханцуйгүй даашинзтай ирж талархлыг хүлээсэн байна. Зочид дөнгөж саяхан төрсөн бүсгүй ядарсан шинжгүй, өчүүхэн ч илүүдэл жингүй байгааг шагшин ярилцаж “Гайхалтай” гэдэг үг хүн бүрийн амнаас гарч байжээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ