Шаардлага биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлахаа мэдэгджээ

img

Зам, тээврийн яамнаас улсын чанартай Улаанбаатар-Арвайхээр, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Лүн-Дашинчилэн зэрэг чиглэлүүдэд гэрээгээр авто зам барьж гүйцэтгэсэн компаниудад удаа дараа албан шаардлага хүргүүлж байсан. Энэ нь баталгаат засварын хугацаанд гарсан технологийн эвдрэлүүдийг засварлаж, тээврийн хэрэгсэл болон зорчигчдын ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлж, замыг хэвийн байдалд оруулахтай холбоотой аж.

Гэвч баталгаат хугацаанд хийгдэх засварын ажлууд хийгдэлгүй, замыг хэвийн байдалд оруулахгүй байсаар өдий хүрсэн тул 2013 оны 9 дүгээр сарын 25-ны дотор дээрх замуудад гарсан технологийн эвдрэлүүдийг нэн даруй засварлаж дуусгаагүй тохиолдолд зам барих тусгай зөвшөөрлийг 2 жилээр цуцлаж, тендерийн ажилд оролцуулахгүй байхаар салбарын яамнаас шийдвэрлэжээ.

Замын чиглэл Замын байршил Урт /км/ Замын хучилтын төрөл Ашиг-лалтанд орсон он Гүйцэтгэгч компани
1 Улаанбаатар-Арвайхээр Улаанбаатар талаас 18 км-ээс 106,2 Асфальтбетон 2011 “Очир төв”ХХК
2 Хархорин-Цэцэрлэг Хархорин талаас 37,9 км-ээс 46,46 Асфальтбетон 2010 “Алтайн зам”ХХК
3 Цэцэрлэг-Тосонцэнгэл Архангай аймаг  талаас 24,5 км-ээс 37,6 Асфальтбетон 2011 “Хурдны зам”ХХК
4 Цэцэрлэг-Тосонцэнгэл Архангай аймаг  талаас 67,3 км-ээс 59,8 Асфальтбетон 2011 “Мон роуд”ХХК
5 Лүн-Дашинчилэн Дашинчилэн сум талаас 40 км-ээс 40,0 Асфальтбетон 2010 “Бэрх зараа”ХХК

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tiim:
Zuvluhuud gej yu ch hiideggui humus bnaa bas
2013-09-16