Түвд бол Хятадын нэг хэсэг

Австрид суугаа элчин сайд Жао Бин Венад тус улсын ГХЯ-ны улс төрийн газрын дарга Жан Кискерттэй уулзах үеэр “Түвд орныг тусгаар тогтносон улс болохыг хэзээ ч дэмжихгүй” гэдгээ Хятадын талд илэрхийлсэн байна. Жан Кискерт “Австрийн ерөнхий сайд болон дэд ерөнхий сайд нар 2012 оны тавдугаар сард Вена хотод Далай ламтай уулзсаны дараа хоёр улсын харилцаанд сэв суусанд харамсч буйгаа илэрхийлсэн. Австрийн тал Хятадтай найрамдал хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүссэн” гэжээ. Мөн тэрбээр “Түвд бол Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, Түвдийг тусгаар тогтнуулахаар оролдох, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хагалан бутаргах ямарваа үйл ажиллагааг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, жуух бичиг өргөн барьсан” гэлээ.
Хятадын тал Австрийн байр суурийг өндрөөр үнэлж өргөх бичгийг хоёр орны шинэ алхам хэмээн илэрхийлсэн аж. Хятадын засгийн газар Австритай найрамдал хамтын ажиллагааны харилцаагаа урт удаан настай, гурав дахь хөршийн харилцааг эхлүүлэхийг хүссэн хэмээн “ВВС” агентлаг онцолсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ