Компаниудын санхүүгийн тайланг нийтлэж эхэлжээ

.
Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 182 ХК өнгөрсөн оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсэн бол 48 ХК 2013 оны хагас жилийн тайлангаа Монголын хөрөнгийн биржид ирүүлж, цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн байна.
.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иудын санхүүгийн тайланг “Excel” хэлбэрээр татаж авдаг болсонтой холбогдуулан цаашдаа ч тайлангаа ирүүлээгүй ХК-уудыг “ Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, Монголын хөрөнгийн биржийн “Бүртгэлийн журам”-ын дагуу ХК-иуд заасан хугацаанд санхүүгийн тайлангаа ирүүлэхийг Монголын Хөрөнгийн биржээс мэдэгджээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ