Төмрийн хүдрийн үнэ 105 ам.доллар болон буурна гэжээ
2011-11-24

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа нь, уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ ирэх жилүүдэд уналттай байна гэсэн прогнозыг хийхээд хүргээд байна. Тэрчлэн гангийн үйлдвэрлэлийн эрэлтийг багасгаж төлөвлөсөн учраас төмрийн хүдрийн ханшийг 10-15 хувиар унана гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлээд байна. Хэрэв Хятад улсын эрэлтийн хэмжээ багасахгүй хэвийн түвшиндөө байж чадвал түүхий эдийн үнэ унахгүй байх боломж бий гэдэгт найдаж буйгаа шинжээчид хэлжээ. Судалгааны тайланд хүдрийн үнийг энэ жил 6 хувиар буурч 1 тонн нь 167.4 ам.доллар, 2012 онд 16%-иар буурч тонн нь 147.5 ам.доллар, 2013 онд 150 ам.доллар, 2014 онд 125 ам.доллар, 2015 онд 105 ам.доллар болон буурна хэмээн тооцоолоод байгаа юм байна. Бараа таваарын түүхий эдийн свот ханш сүүлийн хэдэн долоо хоног тогтворгүй савлагаа ихтэй байсан ба 3 долоо хоногийн турш 30 хувиар буурч нэг тонн нь 116.9 ам.долларт хүртлээ буугаад эргээд 26 хувиар өссөн байна. Ган болоод төмрийн хүдрийн хэрэглээгээр дэлхий дээрх хамгийн том зах зээл бол Хятад орон.  Австрали улс дэлхийн төмрийн хүдрийн хэрэглээний 40 хувийг нийлүүлдэг. Рио Тинто, Би Эйч Пи Биллитон зэрэг компаниуд Австралийн Пилбара бүс дэх үйлдвэрлэлийн хэмжээгээ өргөтгөхийн тулд хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж бусдыгаа тэргүүлдэг байна.
Shuud.mn
Сонин хачин
Q2EPOA ilvkwlphgtos
2012-01-03
Hey, good to find someone who areges with me. GMTA.
2012-01-01