Хууль бусаар загас агнан, худалдаалж байжээ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас амьтны тухай хуулийн хэрэгжилтийг өнгөрөгч сарын 09-нөөс эхлэн 20 хоногт багтаан шалгасан байна.

Ингэхдээ Хөвсгөл аймгийн “Дүүрэн нуур” ХХК, Архангай аймгийн Цахир, Өндөр-Улаан, Тариат сум, Говь-Алтай аймгийн Цогт, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутагт дэвсгэрт ан амьтан нөөц, баялгийг зохистой ашиглах, хамгаалах талаар хяналт шалгалт хийжээ. Гэтэл аймаг сумын Засаг дарга нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс тогтоогоогүй, “Дүүрэн нуур” ХХК нь хууль бусаар, үйлдвэрлэлийн зориулалтаар загас агнан Хөвсгөл болон нийслэлийн хүнсний зах, худалдааны төвүүдэд борлуулж байсан нь илэрчээ.

Шалгалтаар сумын ИТХ-ын “Амьтны тухай” хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт 55 хувь, сумын Засаг даргын үүргийн хэрэгжилт 60 хувьтай бйасан бол “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хууль огт хэрэгжээгүй байна. Үүнээс гадна ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг ашиглагч иргэн, аж ахуй нэгжийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт 20 хувь байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлттэй байгаа аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ