Байгалийн ургамлыг зөвшөөрөлгүй түүж, ашиглажээ

Энэхүү шалгалтад “Хөвсгөл-Сэлэнгэ”, “Хөвсгөл цай” болон “Завхан баялаг” ХХК-ууд хамрагдсан бөгөөд тэдний үйл ажиллагаанд батлагдсан хяналтын хуудсаар үнэлэлт, дүгнэлт өгөхөд дээрх гурван компани 41-48 оноогоор дунд эрсдэлтэй ангилалд багтсан байна.
Эдгээр аж ахуй нэгж нь байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэж байгаа, аж ахуй нэгжүүд үйлдвэрийн зориулалтаар хэрэглэсэн ургамлаа нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлж тухайн сумын Засаг даргад хүлээлгэж өгдөггүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Мөн ургамал ашиглагч аж ахуй нэгжүүд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өөрийн зардлаар хийлгэж, тухайн ургамлын нөөцийн хэмжээг тогтоолгон, ургамлын зүйлийн нэр, эрхтэн, ашиглах зориулалт, хэмжээ, хугацаа, нөхөн сэргээх арга хэмжээний төсөл боловсруулахгүйгээр шууд ургамлыг ашиглаж байсан зөрчилтэй үйлдэл гарсан байна.
Ургамал ашиглагч аж ахуй нэгжийн “Байгалийн ургамлын тухай” хуулиар хүлээсэн үүргийн заалтын хэрэгжилт 50 хувьтай, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хууль огт хэрэгжээгүй байжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ