Н.Энхболд: МАН-ын бүлэг мэдэгдэл хүргүүлнэ

img

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан сая дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийсэн юм.

.

МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд

-“Манай бүлгийн зүгээс өнгөрсөн сард эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар үүрэг чиглэл өгч, хөтөлбөр төлөвлөгөө гарган ажиллуулах асуудлыг хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагыг тавьж байсан. Бидний шаардлагыг хүлээж аваагүй, намрын чуулган эхлэхээс 14 хоногийн өмнө ээлжит бус чуулганыг нээлээ. Ээлжит бус хуралдаанаар таван хуулийн  төсөл хэлэлцүүлэхээр болжээ. Эдийн засгийн хүндрэлийг давах туулах, төсвийн төлөвлөгөө тасрах нөхцөлтэй холбогдуулан бидний тавьж байсан шаардлагуудыг хэлэлцэх асуудалд тусгаагүй байна.

.

Өргөн барьсан хуультай холбогдуулан манай бүлгээс ажлын хэсэг гарч ажиллана. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа, хэлж байгаа зүйл нь зөрж ирлээ. Ээлжит чуулганы хуралдааны нээлт дээр УИХ-ын дарга хэлсэн үгэндээ эдийн засгийн энэ хүндрэлүүд нь  өмнөх  парламентад МАН-ын эрх барьж байх үед батлагдсан хуулиудаас  үүдэлтэй гэж байна. Энэ Засгийн газар байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ нь олонхи  ард иргэдэд өөрсдийгөө таниулах хангалттай хугацаа юм. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурлаа. Үнэ тогтворжуулна гэж олон их наяд төгрөг зарцуулсан боловч барааны үнэ нэмэгдсээр ирлээ. Өнгөрсөн парламентад цөөнх маш том үүрэгтэй байсан. Завсарлага аваад ямар ч асуудлыг зохицуулах эрх нь байсан.  Засгийн газартай хамтарч  эрх барьж байсан мөртлөө өнөөдөр бурууг бусдад тохож  байна. Бид энэ талаар удахгүй мэдэгдэл гаргана.

.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Долларын ханш 1700 төгрөг хүртэл хүргэлээ. Одоо эдийн засгийн алдаатай бодлогуудаа засахгүй бол болохгүй гэдгийг МАН өнгөрсөн тавдугаар сард хэлж байсан. Валютын ханш гэдэг бол алдаатай бодлогоос үүдэлтэй. Бодлогын хэд хэдэн алдаа гаргасан Засгийн газар. Нэгдүгээрт  үнэ тогтворжуулах бодлого алдаатай байсан. Импортыг дэмжих салбар руу мөнгө оруулсан нь долларын ханшийг хөөрөгдөхөд хүрсэн. Хоёрдугаарт, аль ч улс орон мөнгөний нийлүүлэлт хийдэг. Гэхдээ эдийн засагт оруулж байгаа мөнгөний хэмжээ  ДНБ-ний хэмжээтэй  тодорхой хэмжээгээр уялддаг. Гэтэл нийлүүлсэн мөнгө байх ёстой хэмжээнээсээ давсан учраас ам.долларын ханшийг чангаруулахад нөлөөлсөн.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жамаа:
өөрсдөө мангар хууль гаргаж хамаг гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргачаад. эн комунистууд монголыг дандаа хорлож явдаг өөдгүй амьтад
2013-09-17
ИРГЭН:
ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭЛЭЭД БАЙГАА СҮ.БАТБОЛДЫН ҮЛДЭЭСЭН БААСЫГ ЦЭВЭРЛЭХ ГЭЖ ЗОВЖ БАЙНА ГЭДЭГ ҮНЭН ШҮҮ ДЭЭ МАН-ЫНХАН НЭГ САЯ ТАВАН ЗУУГАА ТАРААХ ГЭЖ БААХАН ӨР ТАВИАД ТЭР НЬ ОДОО ГАЙ БОЛЖ БАЙГАА ЭНЭ ДЭЭ, ЭНЭ МАН-ЫН АВИЛГАЧИД ӨӨРСДӨӨСӨӨ ИЧЭЭСЭЙ БИЛЭЭ
2013-09-16
German:
Ene zasag chini mungu olokh argaa baragdakhaar khar zakhiin valyutiin change mayagaar tur gesen mungu olokh gej oroldood khamag amitaniig shataaj baigaa yum bna daa. Odoo bur Zasag n change khiideg boloo shiv dee, ene Altakhuayagt iim ukhaan orno doo. chaavaas daa.
2013-09-16
USA-UK:
Ene zasag chini mungu olokh argaa baragdakhaar khar zakhiin valyutiin change mayagaar tur gesen mungu olokh gej oroldood khamag amitaniig shataaj baigaa yum bna daa. Odoo bur Zasag n change khiideg boloo shiv dee, ene Altakhuayagt iim ukhaan orno doo. chaavaas daa.
2013-09-16
Mongol:
7 сараас эхлэн валютын ханш огцом usch эхэлсэн. Энэхuu ажлыг эрх баригч нар буюу Засгийн Газар зориуд санаатайгаар хийсэн болно. Uuruur хэлбэл дундаас нь асар их хэмжээний цавчаа хийж байгаа Чингис бондны 1.5 млрд долларын бутээн байгуулалт болон сuржин нэртэй даржин hutulbur tusluus дахин асар их хэмжээний mungu унагааж болох санааг тэд олж харсан болно. Энэ оны 6 сарын 30-ны Монгол банкны ханш 1 ам доллар 1446.17 байсан бол 8 сарын 31-ны байдлаар 1616.98 -д hurchee. Uuruur хэлбэл Чингис бондны 1.5 млрд долларын ханшны zuruun дээрээс 256 млрд 215 сая тугругний цэвэр ашиг хийсэн байна.
2013-09-16
Qwer:
Ta hed yagaad chimegyi bna, sorog hychinshig oligtoihon ajila hiil de
2013-09-16
Дуугай бай.:
Өөрсдөө улс орноо өрөнд тавьж мөнгө таарчихаад одоо болохоор ийм юм яриад сууж байгаа байдал чинь ерөөсөө хулгайч хүний шинжийг харуулж байна. Хулгайч л хулгайчийг бариараай гэж хашгирдаг шүү дээ. Та нарт ер нь махан зүрх, улаан нүүр гэж байна уу. Чулуун зүрхтэй, төмөр нүүр царайлаад гарч ирээд байвал энэ улс орны амгалан тайван байдал алдагдах гээд байна шүү? Дуугай цаашаа хараад чимээгүй авилгалд авсан мөнгөө яаж нуух вэ? Хэзээ шоронд орж дээлээ нөмөрдөг бол гээд байж байгаач
2013-09-16
N ENHBAYAR MUNGUU TUL:
AN HIIJ YAVAAD SHATAASAN OINIIHO0O HOHIRLIIG TULCHIHUUD EH ORONCH TSARAILAH HEREGTEI.3 TERBUM GESEN BAIHAA.HEN NI BOLHOOR SHIITGEGDDEG HEN NI BOLHOOR TATVAR TULEGCHDIIN MUNGUUR TANSAGLACHIHAAD SHIITGEGDDEGGUI YUM.
2013-09-16
Зочин:
Эхний нөхөр нь гайгүй шиг санагдаж байна. Дараагийн нөхөр нь хаана хулгай луйвар 10 хувийн авилгачины нэр байна .тэнд л байнга байдаг нөхөр шүү дээ.Увсын бас нэг хулгайч нь мөн биз дээ.Туслах нь мөнгө тараасан хэргээр энэ хулгайчийн өмнөөс ял авсан биз дээ.
2013-09-16
zochin:
malnuudaaa mongolooos uur haana dollar usuu be
2013-09-16
zochin:
MAN er ni amid ym uu. odooch ongorson baikhaa . Olon 1000 N GISHUUD ni itgelee aldaad bugd buuj ogloo doo hoorkhii.namaa alban esoor taraabal taarna daa .Odoo ikh khurald baakhan shakhaanii toloologch songono medeej .ene namd unen ym er alga daa .
2013-09-16
1458:
За тэгээд л МАН-ынхан гэч хүн битгий хэл нохой тооч итгэхээ больсон Авилагчидв Эдний НАМын тар Үнэн сониий байр, Лений музейг хурааж аваад, Цагаан байрыг нь Намуудын дундын өмч болгомоор байна
2013-09-16
hurelee:
Энэ МАН ийн нөхдүүд улс төрчиххөс өөр юм хийх юмаа. Өөрсдийнх нь алдаатай бодлогын үр дүн л одоо ингэж гарч байгаа юм даа. Та бүхэн Оюу толгой, Чалко, Эрдэнэтээс авч тараасан 800 сая гаруй долларын чин өр л имй болгож байна даа. Гаргасан юмыг нь өрөнд аваад доллар өгөхгүй байгаа юм чин ханш өсөлгүй яадаг юм дуракуудаа. Энэ Хүрэдбаатар гэдэг нөхрийг эргүүлж татаад Сангийн яамын ТНБД дарга байхдаа авч байсан авилгын асуудлыг шалгамаар байна.
2013-09-16
томчуудад:
Уучлаарай томчуудаа, долларын ханш өсөхөд засгин газар ямар ч хамаагүй. Болох ёстой юи олдгоороо л болж байна. Дэлхийд ногоон доллар өсөж байна, ганцхан монголд биш. Худлаа улс төржилт хийхээ болих хэрэгтэй
2013-09-16