Францтай мал эмнэлгийн салбарт мэргэжилтэн солилцоно

img

  Францын Рон-Альп мужийн  Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны Ерөнхийлөгч ноён Франсуа Тюрка тэргүүтэй хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын албаны төлөөлөгчид энэ сарын 16-20-ны хооронд манай улсад ажлын айлчлал хийж байна. Монгол улсын хөдөө аж ахуйн салбартай танилцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой тус айлчлалын хүрээнд өнөөдөр мал эмнэлэгийн салбарт мэргэжилтэн солилцох, мэргэжлийн туслалцаа үзүүлэх хамтын ажиллагааны гэрээнд ҮХААЯ-ны Мал эмнэлэг үржлийн газрын захирал М.Галбадрах,  францын Мал эмнэлэг, малын эмч нарын мэргэжлийн байгууллага CEVEO-ийн Ерөнхийлөгч Пьер Бруиэ нар гарын үсэг зурлаа. Мөн Францын төлөөлөгчид “Намрын ногоон өдрүүд 2013” нэгдсэн арга хэмжээний нээлтэд оролцож, “Шилмэл Мал” үзэсгэлэнг үзэж сонирхох аж.   Хоёр улсын хамтын ажиллагааны эхлэл болгож Франц улсад бизнесийн зөвлөх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг “Ростон Монгол” ХХК Францаас өндөр үржил шимт Альпин сүүний үүлдрийн 200 ямаа, Монбелиард, Тарантейз, Хольштэйн үүлдрийн 50 үнээг импортложээ. А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ