
Валютын урсгалын нийт эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 1.6 дахин өссөнийг Монголбанкнаас мэдээллээ. Үүний дотор валютын нийт орох урсгал 47 хувиар, харин гарах урсгал 73 хувиар тус тус өссөн байна.
Ингэснээр валютын цэвэр орох урсгалын хэмжээ 437 сая ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн нь өнгөрсөн оноос 61 хувиар буурсан үзүүлэлт юм.
Гэвч ам.доллар болон юанийн цэвэр орох урсгалын хэмжээ харгалзан 908 сая, 330 сая ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрснээс үзэхэд Монгол Улсын эдийн засагт цэвэр дүнгээр валютын орох урсгал давамгайлсан хэвээр байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ