“Битлз”-ийн шинэ альбом гарна
Британийн BBC компани “Битлз” хамтлагийн шинэ цомог гаргахаар болжээ. “On Air – Live At The BBC Volume 2” цомог ирэх 11 дүгээр сарын 23-нд худалдаанд гарна.
Цомогт 1963-1964 онд BBC-д бичүүлж байсан дуунуудаас орсон байна. 1962 оны зургадугаар сараас 1965 он хүртэл “Битлз” тус радиод 275 удаа бичлэгт орж байсан байна. ВВС-гээс гаргасан анхны альбом “Live At The BBC” 1994 онд гарч Британийн үндэсний хитэд нэг, Америкийнхт гуравдугаар байрт орж байв.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ