Багш нараас болж 30 мянга гаруй сурагч хохирлоо

img

Өнөөдөр Мексикийн нийслэл Мехико хотноо долоо хоногийн турш үргэлжилсэн багш нарын суултыг цагдаагийн ажилчид нулимс асгаруулагч болон даралтат ус хэрэглэн тараажээ. Боловсролын салбарт шинэчлэл хийхийг эсэргүүцэж, их дээд болон ахлах, дунд, сургуулийн 2000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч нар төв талбайд суулт зарлаад байсан юм. Засгийн газраас боловсруулсан шинэ хөтөлбөрийн дагуу багш, сурган хүмүүжүүлэгчдийн төвшин тогтоох шалгалт долоо хоног бүр авч байх шийдвэрийг танилцуулснаас үүдэлтэй гэнэ.

Мексикийн эрх баригчдын боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа шинэчлэлтийг нүдээ олоогүй хэмээн, тэд жагсч эхэлсэн юм. Энэхүү жагсаалаас болж 30 мянга гаруй, оюутан, сурагч долоо хоногийн турш хичээлээсээ завсарджээ. Засгийн газраас жагсаалд оролцсон бүх ажилчдад цалингийн торгууль ногдуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Teneg setguulch:
Ene medee xend xeregtei yum be?
2013-09-17