ТЕГ-ынхан 46 сум, есөн тэсрэх бөмбөг, гурван буу хурааж авчээ
"Гал үндэстэн" холбооноос өнөөдөр зохион байгуулсан жагсаалаас үүдэн гарсан асуудалтай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газраас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тус газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа А.Бат-Эрдэнийн мэдээлснээр "Гал үндэстэн" холбооныхон Төрийн ордны хойд цэцэрлэгт буун дуу гаргаж, үймээн дэгдээсэн. Гэхдээ хүний амь нас хохирсон, бэртсэн хэрэг болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Тэднээс 46 галт сум, есөн тэсрэх бөмбөг, гурван буу хурааж авсан тухай хэллээ.
Улмаар уг хэрэгтэй холбогдуулан “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын есөн хүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйл ангиар буюу "Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн" гэдэг үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэн ТЕГ-т шалгаж эхэлжээ.
Д.Цэцэг Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ