Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асарвал тэтгэмж авна
Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн асардаг учраас ажил хийж чаддаггүй хөдөлмөрийн насны иргэн мөнгөн тэтгэмж авах эрхтэй байдаг. Үүнийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Хэрвээ иргэн та гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүн асардаг бол тэтгэмж авахыг хүссэн өргөдөл, 2 хувь цээж зураг, тухайн хүнийг байнга асрах, эмнэлгийн хяналтад байлгах шаардлагатай болохыг тогтоосон сумын ерөнхий эмч, дүүргийн мэргэжлийн эмч нарын хяналтын комссын тодорхойлолт асруулагч хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх , хуулбарын хамт ажил хийдэггүй гэсэн засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлэх хэрэгтэй юм. Ингээд харьяаллынхаа нийгмийн ажилтанд өгнө. Тухайн хүний тэтгэмж авах эсэхийг өргөдөл өгснөөс нь эхлэн 24 сараар тогтоодог байна. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь насанд хүрээгүй тохиолдолд 18 нас хүртэл нь асрагчид нь тэтгэмж олгодог аж. Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ